Пропорциональ тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Пропорциональ тогтолцоо Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ

Өнөөдөр өглөө 9.30 цагт эхэлсэн Үндсэн хуудийн Цэцийн дунд суудлын хуралдаан дуусч дөнгөж сая шийдвэрээ танилцууллаа. Манай сурвалжлагчийн мэдээлснээр Сонгуулийн тухай хуулийн  долдугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Д.УЛАМБАЯР

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу