С.Батболд модон жорлонд “хайртай” юм байна

МАН-ын нэр хүнд өдрөөс өдөрт унаж байгаа энэ эгзэгтэй үед Улаанбаатар хотын Засаг дарга  С.Батболдын модон жорлонд хайр зарласан явдал дайран дээр давс нэмсэнтэй адил болов.  

Учир нь тэрбээр   цэвэрлэх байгууламжид шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж буй Монгол Улсын зөвлөх инженер З.Занданпүрэвт  хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэхүү технологийнхоо талаар ярилцлага өгч болохгүй гэх үүргийг өгчээ. 

Хүнлэг ардчилсан нийгэмд өөрийн хийж буй ажил үйлсийн талаар ярилцлага өгч, байр суурь, үзэл бодлоо илэрхийлж болохоо больж  гэхээр бид чинь  эргээд социалист нийгэм рүүгээ шилжих гээд байгаа хэрэг үү. 

Эсвэл Засаг дарга маань нийслэлийн гэр хорооллын иргэдийг модон жорлонтой нь байлгах  аваас орон нутаг болоод Ерөнхийлөгчийн  сонгуульд  саналаа өгнө хэмээн тэнэгтэж суумгүй байлтай.  Улс төрөө гэж. Жорлонгоор хүртэл улстөр хийчих юм аа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу