"Херо"-гийн бичлэг алдсан гэх хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ

"Херо"-гийн бичлэг алдсан гэх хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгожээ

"Херо энтертайнмэнт"-ийн бичлэг алдагдсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусчээ.  Гэвч мөрдөн байцаалтын явцад бичлэг хулгайд алдагдсан гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй учир хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан байна.

Сануулахад, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн “Херо энтертайнмэнт”-ийн архивт хадгалагдаж байсан улс төрчдийн бичлэг хулгайд алдагдсан. Ингэхдээ МАХН-ын дарга Н.Энхбаярын тус нэвтрүүлэгт оролцох үеийн хасагдсан хар дүрс нь алдагдаж, цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн юм.

Бичлэгээс хасагдсан эл бичлэгт тус нэвтрүүлэгийн хөтлөгч Э.Анужингийн бухимдал, Н.Энхбаярын эхнэр О.Цолмонгийн яриа олонд ил болсон юм. Тухайлбал, Н.Энхбаярын эхнэр О.Цолмон “Би бол Н.Энхбаяраас ч илүү хор найруулж чадна, Сү.Батболд, С.Баяр нар миний дэргэд юу ч биш...” хэмээсэн нь бичлэгт үлдсэн байдаг. 

Харин энэ талаар “Херо” энтертайнментийн найруулагч Б.Баатар маш том бүлэглэл зохион байгуулалттайгаар бичлэгийг хулгайлсан. Бид хэргийг шалгуулахаар цагдаад хандсан” гэдгээ мэдэгдээд байсан ч ийнхүү хэрэгсэхгүй боллоо.

Г.Лхагваа

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу