Р.Пүрэвдагва ӨМӨЗО-д болсон барилдаанд түрүүллээ

Энэ жилийн наадамд үзүүрлэж Монгол Улсын арслан цол, Даншиг наадмаар түрүүлж, аварга цол хүртсэн Рэнцэнбямбын Пүрэвдагва өнгөрсөн амралтын өдрүүдэд ӨМӨЗО-д болсон “Алтан бүс” барилдаанд түрүүлжээ. Энэхүү барилдаанд манай улсаас арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, улсын заан Б.Пүрэвсайхан, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Баасанхүү нарын тэргүүтэй бөхчүүд барилдаж , залуу арслан Р.Пүрэвдагва өвөрлөгч нутгийн аварга н.Батжаргалтай үзүүр, түрүүнд үлдэж, өвдөг шороодуулан, бас нэгэн түрүүгээ авлаа.

Р.Пүрэвдагва арслангийн хувьд өнгөрсөн долоо хоногт болсон Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын начин Э.Дашыг уран гоё өмсөх мэхээр долоо давж, түрүүлсэн байдаг.

PUREVDGVA

 

Эх сур:Medee.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу