Ж.Батзандан “Ардчиллын төлөө” хэлэлцүүлэгээ хийв

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянхонгор, Өвөрхангай аймагт ажиллаад ирсэн билээ. Тэрбээр  Ардчилсан намын гишүүд, дэмжигчидтэй уулзан “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг 1,2”  болон намын шинэчлэлийн асуудлаар санал солилцсон байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр “Ардчиллын төлөө- Үндэсний хэлэлцүүлэг 3”-ыг Баянзүрх дүүргийн иргэд, АН-ын гишүүд дэмжигчидтэйгээ хийлээ. Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ардчилсан нам өөрийн үнэт зүйлээсээ хазайсан, шударга ёсыг дээдэлж чадаагүй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэсэн ч хэлсэндээ хүрээгүй, халамжийн бодлогыг биш хөдөлмөрийг шүтсэн нам байна гэсэн ч чадаагүй. Тийм учраас ялагдал хүлээсэн гэдгийг орон нутгийн мянга, мянган сонгогчид маань хэлж байна. Мөн Ардчилсан намд удирдлагын болоод бүтцийн өөрчлөлтийг хийх ёстой гэсэн саналыг иргэд хэлж байна” гэлээ. Иргэд мөн намын даргыг Ардчилсан намын 100 мянган гишүүний саналаар сонгогдох ёстой гэжээ.  Тэрбээр маргааш нийслэлийн Ардчилсан намын залуу гишүүдтэй уулзахаар болжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу