“Майкрософт” шинэ компьютер танилцууллаа

Программ хангамжийн “Майкрософт” корпораци өчигдөр буюу аравдугаар сарын 26-ны өдөр шинээр хоёр бүтээгдэхүүнээ танилцууллаа. Эхний бүтээгдэхүүн нь “Surface Studio” нэртэй 28 инчийн 4K дэлгэц бүхий персональ компьютер байв. Энэхүү компьютерийг ширээн дээр 20 хэмийн налуутай хэвтүүлж байрлуулаад зураг зурах таблет болгон ашиглах боломжтой.

Дэлгэцэн дээр нь Surface Pen үзгээр ажиллаж болохоос гадна Surface Dial хэмээх төхөөрөмжөөр хулгана шиг удирдах, эсвэл түүнийг дэлгэцэн дээр байрлуулаад удирдлага хэлбэрээр ашиглаж болдог аж. Үнийн хувьд 2,999 ам.доллараас 4,199 ам.долларын үнэтэй байх ба цөөн тооны захиалга авч 12 дугаар сарын дундуур худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Энэхүү компьютерийг зах зээлд хамгийн өрсөлдөхүйц бүтээлч компьютер байж чадна хэмээн "Майкрософт"-ын зохион бүтээгчид үзэж байгаа гэнэ.

Түүнчлэн Майкрософт корпораци “Windows-10” үйлдлийн системийнхээ Creators Edition хэмээх хувилбарыг ирэх хавар гаргахаар болсон байна ба туршилтын бета хувилбарыг дараа долоо хоногт зарлахаар төлөвлөжээ. Үйлдлийн системийн шинэчилсэн хувилбар нь мессэж бичих, мэйл явуулахын тулд ямар нэг программ нээхгүйгээр таскбар дээр байрлуулж, шууд харрилцахаар шийдвэрлэжээ. Мөн Windows үйлдлийн системийн Paint, PowerPoint програмууд 3D буюу 3 хэмжээст дүрс бүтээх, боловсруулах боломжтой болжээ.

Эх сурвалж:www.medee.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу