"Хилээ нээж иргэдээ авч ирэхийг шаардаж байна"

Эх орондоо ирэх хүсэлтэй гадаадад оршин сууж буй иргэдийн ар гэрийнхний төлөөлөл Монголын үндэсний музейн гадна талбайд жагч байна. 

Тэд хэлэхдээ "Хүмүүсийг ялгаварлаж гомдоож болохгүй. МИАТ-ын онгоц хүрэлцэхгүй. Кореан эйрээр аваач. Гадаадад ажил хийх ямар ч боломжгүй. Байрны мөнгөө төлж чадахгүй бүтээд байж байна. Сэтгэл маш их түгшиж байна" гэцгээж байв. 

Энэ үеэр нэгэн иргэн ярихдаа "Америк, Австралиас хүнээ аваач ээ. Түрүүний нислэгээр Америкаас хүмүүс ирсэн байна. Ингэж ялгаварлаж болохгүй.Миний хүүхэд Амеркит сурдаг. Одоо Калифорнид дотуур байрнаасаа хөөгдчихсөн. Байр түрээсэлж амьдарч байна. Тэнд арьс өнгөөр ялгаварлалт хэрээс хэтэрч байна" гэв. 

Мөн иргэн "Манай ээж эгч хоёр Германд хүүхдээ эмчлүүлэх гээд аль нэгдүгээр сард явсан. Одоо хил хаасан учраас гацчихсан. Орох орон байхгүй. Мөнгө төгрөг нь дуусчихсан хэцүү байдалтай байна. Тиймээс хилээ нээгээд иргэдээ авч ирэхийг шаардаж байна" гэв. 

Эх сурвалж : Б.Бурмаа (zaluu.com)

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу