Ирэх долоо хоногийн ТЕЛЕ ХИЧЭЭЛ-ийн хуваарь

Хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болсон.

Гэхдээ ирэх долоо хоногт шинэ хичээл заахгүй юм байна. Тодруулбал, ирэх долоо хоногт буюу 03.03-03.06-ны өдрүүдэд 2020 оны 02 сарын 3-14-ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх юм байна. Энэ хугацаанд суралцагсдад зориулсан шинэ агуулгаар шинэ хичээлийг боловсруулан, теле хэлбэрээр бэлтгэж 03.09-03.20 хүртэлх ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэх нь.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих