Пеп хоёр өөр багаар "Реал"-ыг Аваргуудын лигт талбайд нь хожсон анхны дасгалжуулагч

Аваргуудын лигийн 1/8 шигшээн эхний тоглолтын хүрээнд "Манчестер Сити" клуб "Реал Мадрид"-ын талбайд зочлон тоглож, 1:2-оор буулгаж авсан билээ. Ингэснээр Пеп Гвардиола Аваргуудын лигт "Реал Мадрид"-ыг хоёр баг удирдаж хожсон хоёр дахь дасгалжуулагч боллоо. 

Түүний өмнө зөвхөн Оттмар Хитцфельд л ийм амжилтад хүрсэн байна. Гэхдээ Пеп бол "Реал Мадрид"-ыг Аваргуудын лигт "Сантьяго Бернабеу" цэнгэлдэхэд нь хоёр өөр багаар хожсон анхны дасгалжуулагч болж байгаа аж.  

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих