БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо 505-аар нэмэгдэж, 1766 боллоо

БНСУ-д коронавирусийн халдвар авсан хүний тоо өнөөдрийн 16.00 цагийн байдлаар 1766 боллоо. Энэ нь нэг шөнийн дотор 505 хүнээр нэмэгдсэн гэсэн юм. Тодруулбал, өчигдөр 1261 байсан бол өглөө 1595 болсон, харин одоо 16.00 цагийн байдлаар 1766 болоод байна. Нас барсан хүний тоо 13 байна. 

Коронавирусын халдвар Солонгосын өнцөг булан бүрт хурдацтай тархан хяналтаас гарч байгаа тул өнгөрсөн 23-ны өдөр  БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин улс орон даяар онц байдал зарласан билээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих