Зорчих хөдөлгөөнийг хаасан, нийтийн тээврийг зогсоосон шийдвэрийг 3-р сарын 3 хүртэл сунгав

Улсын онцгой комисс өнөөдөр шуурхай хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. Шинэ төрлийн коронавирүсийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцсэн гэдгийг Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдэгдэв. Дэлхий нийтээр халдвар эрчимтэй тархаж, нас барсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа юм. Энэ халдвараар (2-р сарын 26-ны 14:00 цагийн байдлаар) 2761 хүн амь насаа алджээ

-Улс, хот хоорондын машин, галт тэрэг, орон нутгийн нислэгийг 3-р сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл зогсоолоо

-БНСУ руу хийх агаарын нислэгийг 3-р сарын 11-ний өдрийг дуустал зогсоов

-Япон руу хийх нислэгийг 3-р сарын 11-ний өдрийг дуустал зогсоов 

-Төрийн албан хаагч нарыг 3-р сарын 30 хүртэл гадаад улсад зорчихыг хориглов

-БНСУ-ын иргэд болон тус улсаас ирж байгаа зорчигчдыг 3-р срын 30-ныг дуустал хилийн боомтуудаар нэвтрүүлэхгүй

-Коронавирүсийн халдварын талаар худал мэдээлэл түгээсэн, халдварын голомтоос ирээд худал мэдээлэл өгсөн, шаардлага биелүүлээгүй, төр, засгийн шийдвэр биелүүлэгүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхийг Улсын онцгой комиссоос холбогдох байгууллага, албан тушаалтнуудад үүрэг болгожээ. 

Улаанбаатар руу орох гарах хөдөлгөөнийг зогсоосон хөл хорио цааш үргэлжилнэ гэдгийг Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин хэллээ. Оюутолгой, Тавантолгойд ажилладаг албан хаагчдад хорио тогтоогоогүй, хэвийн горимоор явж байгаа гэдгийг Онцгой байдлын ерөнхий газрын Т.Бадрал онцоллоо.

Баар цэнгээний газруудын үйл ажиллагааг өндөржүүлсэн бэлэн байдлын горимоор хязгаарласан байгаа гэв. Нийслэлд нийтийн тээвэр 3-р сарын 3-ныг дуустал үйлчлэхгүй юм байна. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын шинийн 1-нээс шинийн 3 хүртэл үйлчилсэн хорио цээр 3-р сарын 3 хүртэл үргэлжилнэ гэж ойлгохыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал хэлэв.

Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллах юм байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих