Гуравдугаар сарын 3-ны 08:00 цаг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээг зогсоолоо

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргалаа.

Тухайлбал, улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тээвэр, хувийн авто машины хөдөлгөөнийг энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хязгаарласан. Түүнчлэн хот дотор үйлчлэх нийтийн тээврийн хөдөлгөөнийг дээрх хугацаанд зогсоож байгаа талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдэгдлээ.

Түүнчлэн хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд орон нутгаас ямар ч шалтгаантай байсан иргэдийг хот руу нэвтрүүлэхгүй гэлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих