“ТАВАНТОЛГОЙ” ХК КОРОНА ВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖИЛД 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Дэлхийн олон оронд хурдацтай тархаж байгаа COVID-19 буюу КОРОНА вирусын өвчлөл өнөөдөр өглөөний 08:30 цагийн байдлаар 73,348 хүн халдвар авч, 1868 хүн нас баржээ. Харин 10615 хүн бүрэн эдгэрсэн мэдээтэй байна. Гэсэн хэдий ч өдрөөс өдөрт халдвар болон нас баралтын тоо хэдэн зуу, мянгаар нэмэгдэж байгаа нь дэлхий нийтийг цочроож байна.

2020 оны 02-р сарын 17-ны өдрийн Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар уг аюулт өвчний халдвараас нутгийн ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор 82 САЯ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭР ШИЙДВЭРЛЭЛЭЭ.
Компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд БНХАУ-тай хил залгаа оршдог, эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа Өмнөговь аймгийн ард иргэдээ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх, аливаа эрсдлийг даван туулахад дэмжлэг үзүүлж байгаа нь цаг үеэ олсон чухал шийдвэр боллоо.

Маш хурдацтай тархаж аюулын харанга дэлдээд байгаа корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг орон нутгийн өмчит ТАВАНТОЛГОЙ ХК-ийн хамт олон үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.
Мөн Тавантолгой ХК-ийн хамт олноос Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Уул уурхайн нийт компаниуддаа хандан ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг УРИАЛЖ байна.

“Таван толгой” ХК

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих