“Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийг эрэн сурвалжилж эхэлжээ

АТГ-аас “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ эрэн сурвалжлуулахаар Интерполд ханджээ. Энэ дагуу түүний байршлыг тогтоолгохоор Интерполын цахим хуудасны цэнхэр буланд мэдээллийг нь оруулсан байна.

Тэрээр Хөгжлийн банктай холбоотой асуудлаар хуулийн байгууллагад шалгуулж байх хугацаандаа хил давсан билээ.

Түүний хамаарал бүхий хүмүүсийн үүсгэн байгуулсан “Монгол драй милк” компани нь дотоодын зах зээлийг хуурай сүүгээр бүрэн хангаж, тэр ч бүү хэл гадаад руу экспортлох төслөөрөө Хөгжлийн банкнаас 15 сая ам.доллар буюу 47 тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Гэвч Хөгжлийн банканд барьцаалсан Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө нь 47 тэрбум төгрөгийнхөө арван хувьд ч хүрэхгүй үнийн дүнтэй байсан гэх мэдээлэл байдаг.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих