Ч.Сайханбилэг гадаад улсын харьяат болохоор иргэншил хүсжээ

Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг AНУ-д төвтэй “Amsterdam & Partners LLP” олон улсын хуулийн фирм өмгөөлөхөөр болсон гэх мэдээлэл цацагдсан.

Түүнийг 2014-2016 оны хооронд Ерөнхий сайдын алба хашиж байх хугацаандаа Рио Тинто компанитай Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хууль зөрчиж байгуулсан хэмээн үзэж, прокурорын байгууллагаас дөрвөн хэрэг тулгаад буй.

Хамгийн сүүлд түүнийг гаднын улсаас иргэншил хүссэн тухай мэдээлэл гарсан билээ.

Тэгвэл энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг иргэншил хүсээд гадаадын хуулийн компанид хандсан байна лээ. Элчин сайдын яаманд ч мэдэгдсэн. Тэр энд ирээд хуулийн байгууллагад шалгуулаад учраа олчих хэрэгтэй байгаа юм. Ч.Сайханчилэг ямар ч намын бодлогогүйгээр хувиараа ажилласан. Тэр 49 хувийг Худалдаа хөгжлийн банканд найр тавьж өгч Монгол Улсад давуу эрх эдлүүлээгүйнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” хэмээн ярьсан юм.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу