УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казинодож яваа зураг ил болов

Өнгөрсөн нэгдүгээр сард Австрали Улсад Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулган болсон.

Энэхүү чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нарын төлөөлөгчид оролцсон байдаг. Чуулганд оролцох казино тоглосон хэрэгт холбогдож, казинод яваа зураг нь олон нийтийн сүлжээнд тавигдсан юм. 

Харин тэд үүнийгээ "Зүгээр сонирхсон. Тоглоогүй" гэх утгатай тайлбарыг өгсөнөөр энэ асуудал намжаад байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн казинод тоглож байгаа зургийг ил болжээ. Казинод хамт явсан ч журмын нөхөд нь "Лүндээ гишүүнд тоглох мөнгө юу байхав дээ" хэмээн хаацайлсан ч ийнхүү тоглож байгаа зураг нь ил боллоо. Харин энэ талаараа "Далимаар нь орж үзсэн" гэх хариултыг өгчээ. 

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих