Яаж салах вэ би айж байна?

Найз залуу маань зэрлэг балмад танхай. Намайг өөрийнхөө үгээр байлгах гээд найзууд охидуудыг маань бүгдийг нь хэл амаар доромжилдог. Тэрнээс нь болоод миний эргэн тойрноос бүгд явсан. Одоо хэнч байхгүй. Нэг удаа найз охинтойгоо утсаар ярьж байтал ингэтлээ юугаа чалчаад байдаг гээд утсыг минь аваад эвдэлсэн. Би аав, ээжийнхээ нэрийг бодоол тэвчиж өнгөрөөдөг.

Архи ууж ирээд намайг зодож байсан удаатай. Тэгээд тэсэлгүй гэрийнхэндээ хэлэх гээд утсаа аваад ярих гэтэл бас л шүүрч аваад эвдэлж орхисон.

Миний алхам тутмыг хянаж цагтдаг. Хаа явна яг хэнтэй юу хийж байна гээд л ямагт асууж шалгаадаг хэлэхгүй бол гэрт очиход тэрний гарын шүүс болно би энэ амьдралаас залхаж байна. Үүнээс болж чадахгүй байх. Ажил ихтэй утсаа авч чадаагүй нь төлөө шууд л цохиод авлаа. Одоо яавал дээр вэ мэдээж сал гэх байх. Яаж салах вэ би айж байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу