Манайхаан морио ингэж, ядахнаа торгон дээлээр гоёоч ээ


“Костюмтой морь” гэхэд эхлээд инээдтэй ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ энэ бол наргиа биш, алдарт Александр МакКуины шавь британийн загвар зохион бүтээгч Эмма Сэндхэм-Кинг дэлхийд анх удаа  моринд зориулсан гурван хос костюмны загвар гарган үйлдвэрлэжээ. Анхны бүтээлээ Челтнемийн морин уралдааны үеэр Морстед нэртэй моринд өмсгөн олонд үзүүлсэн байна.

Загвар зохион бүтээгчийн баг дөрвөн долоо хоногийн турш ажиллаж байж энэ костюмыг урлажээ.Зангиа, цагаан цамц, саравчтай малгай гээд гайхамшигтай яг л “жентельмен”  харагдаж байгаа биз дээ.

Ийм костюм урлахад 18 метр даавуу орсон нь хүний костюмныхаас 10 дахин их материал болж байна.

Адуунд зориулсан энэ гайхамшигт хувцасыг хурдан морь унаач Тони Маккой хамт сурталчилжээ.

Харин манай морины хэнээтнүүд торгон дээл хийж эхлэх болов уу, яах бол....

Эх сурвалж: www.assa.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу