МАН-ЫНХНЫ “АВЛИГА” БУЮУ СОНГУУЛИЙН ЖИЛИЙН ТӨСӨВ

-Эрх баригчид улсын төсвөөр “тойргоо услах нь”-

Сонгуулийн жилийн төсөв бол эрх баригчдын хувьд суудалдаа тэсч үлдэхийн тулд хийдэг хамгийн том авлига нь. Хууль тогтоож, улсын төсвийг захиран зарцуулж буй онцгой, давуу эрх мэдлээ ашиглан хамгийн популист амлалтуудаа санхүүжүүлж, олон нийт, сонгогчдод таалагдах хөрөнгө оруулалт бүхэнд асар их мөнгө төсөвлөдөг болохоор ингэж хэлж байгаа юм. МАН-ынхан ирэх 2020 оны төсвийг хэт данхайлгаж, өмнөх оны төсвөөс 1.8 их наядаар нэмэн тооцоолж, нийгмийн халамж хийгээд хөрөнгө оруулалтыг асар их нэмж байгаагаас үүнийг харж болно. Тухайлбал, төсвийн төсөлд туссанаар ирэх 2020 онд улсын төсвийн зарлага урьд өмнө байгаагүй их буюу 14 их наяд төгрөгт хүрэхээр байгаа ажээ. Ийм хөөсөрсөн төсвийг өргөн бариад байгаагийн цаана ирэх жилийн сонгуулийн үр дүнд л нөлөөлөх гэсэн санаархал бий. Түүнээс биш улс орны эдийн засгийн өсөлт, цар хүрээ, өрийн дарамт зэрэг олон хүчин зүйлийг нь аваад үзэх юм бол ирэх 2020 оны төсөв хүндхэн л байхаар урьдчилсан таамаг төсөөлөл гарсан. Олон улсын байгууллагууд ч үүнийг анхааруулсаар байгаа. 2020 оны төсвийн хүрээний мэдэгдлийг боловсруулж байх үе буюу өнгөрсөн хавраас л ийм анхааруулгыг эрх баригчдын “чихэнд уясан”. Харамсалтай нь сонгуулийн жилийн төсвөө батлах гэж байгаа МАН-ынхан тэр бүхнийг сонсохыг ч хүссэнгүй. Азийн хөгжлийн банк: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7, 2020 онд 6.3 хувь болно. Түүнчлэн урсгал дансны алдагдал нь 2020 онд эргээд ихэсч ДНБ-ий 13.0 хувьд хүрэхээр байгаа гэсэн таамаглалыг гаргасан. Энэхүү алдагдлын гол шалтгаан нь 2020 онд болох сонгуультай холбоотойгоор тухайн оны төсвийн зардал нь нэмэгдэнэ гэдгийг ч тэд олоод харчихсан байсан юм. 

Мөн Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 онд 7.2 хувьд хүрч, 2020-2021 онд ойролцоогоор 6.9 хувьд хүрч тогтворжих хандлагатай байна. Энэхүү төсөөлөлд нөлөөлөх хэд хэдэн эрсдэл байгаа. Тухайлбал, 2020 оны сонгуулиас шалтгаалан улам хүндрэх улс төрийн тодорхой бус нөхцөл байдал. Магадгүй энэ нь мега төслүүдийг гацаах эрсдэлтэй. Түүнчлэн дэлхийн түүхий эдийн зах зээлд нөлөөлөх, БНХАУ болон АНУ- ын хооронд худалдааны дайн зэрэг нөлөөлнө гэдэг таамаг гаргаж байв.

Түүнчлэн манай улс 2021 онд “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, 2022 онд “Чингис” бондын тэрбум ам.доллар, 2023 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр төлнө. Мөн БНХАУ-ын Төв банктай хийсэн своп хэлцлийн төлбөр зэрэг өрүүд хүлээгдэж байгаа. Энэ бол эрх баригчдын хувьд том сорилт, эдийн засгаа зөв бодлогоор авч явах ёстой гэдгийг харуулсан сануулга. Гашуун үг хатуу боловч явдалд тустай гэдэг. Харамсалтай нь эрх баригчид олон улсын байгууллагуудын энэ мэт “хатуу үг”-ийг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж, харин ч эсрэгээр нь маш өөдрөг төсвийн төсөл УИХ-д оруулж ирээд байна.

Тухайлбал тэд ирэх онд эдийн засаг найман хувиар өснө гэж тооцоолжээ. Үүнд татварын шинэчлэл, төсвийн хөрөнгө оруулалт, цалин тэтгэвэр нэмэх, газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт зэрэг нөлөөлнө гэж найдаж байгаа аж. Уул уурхайн салбар ирэх онд 9.9 хувиар өснө. Энэ өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий хэмжээ 2020 онд 3.7 хувиар мөн нэмэгдэнэ.

Гэтэл хэрэг дээрээ татварын шинэчлэлийн хувьд л гэхэд МАН 2016 оны сонгуулиар татвар нэмэхгүй гэж амалж байж 65 суудал авсан атлаа эрх баригч болсон хойноо долоон төрлийн татварыг нэмж, энэ нь олон нийтийн зүгээс асар их эсэргүүцэлтэй тулгарсан тул арга буюу зарим төрлийн татварын хэмжээг буцааж бууруулж, заримыг нь нэмсэн хэвээр үлдээсэн. Үүнийгээ тэд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан тул тус байгууллагаас өгсөн зөвлөмжийн дагуу ийм шийдэлд хүрлээ гэж тайлбарласан. Гэтэл ирэх 2020 оны улсын төсвийн урсгал зардал, цалин тэтгэвэр зэрэг нийгмийн халамж болон хөрөнгө оруулалтыг асар ихээр нэмэгдүүлэхээр төсөл боловсруулаад байгааг нь ОУВС хэрхэн хүлээж авах бол оо. Сонгуульдаа нэмэр хандив болго доо гээд “авлигажсан төсөв” батлахыг тэд лав хүлээн зөвшөөрөхгүй л байх.

МАН-ын эрх баригчид сонгуулийн жилийн төсөвт өөрсдөдөө нэмэх оноо авчирна гэж горьдож тооцоолсон хөрөнгө оруулалтуудын зах зухаас дурдахад, төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 159.8 тэрбум төгрөг, төрийн үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгоход 142.7 тэрбум төгрөг, бүх төрлийн тэтгэврийг нэмэгдүүлэхэд 150.6 тэрбум төгрөг, нийгмийн халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 17.5 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгөнд 21.1 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөөд байгаа ажээ. Мөн өндөр насны тэтгэвэрт гарч байгаа төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн буцалтгүй тусламжид 141.1 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь 2019 оныхтой харьцуулахад 38.4 тэрбум төгрөг буюу 37 хувиар нэмэгдсэн үзүүлэлт. Энэ мэтээр эрх баригчид нийгмийн халамжийг тултал нэмэгдүүлж байна. Эдийн засгийн өсөлттэйгөө уялдуулахгүй бол хэт данхар халамж эргээд эдийн засагтаа дарамт болдог. Үүнийг МАН-ынхан мэдэж байгаа ч сонгуульд ялах нь юу юунаас чухал учир ямар ч үнээр хамаагүй олон нийтээс оноо цуглуулах гэж улайрчээ.

Эдийн засагчид ч үүнд шүүмжлэлтэй хандаж байна. Тухайлбал, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан “Төсвийн бодлого хямралаас зайлсхийхийн эсрэг явж байгаа нь харамсалтай. 2021 онд ирж болзошгүй хямрал, төлөх гадаад өрийн бэлтгэлдээ анхаарахгүй байна. Төсвийн бодлого зорилго, чиглэлгүй, хариуцлага хүлээдэггүй болж тогтлоо” гэсэн бол эдийн засагч Н.Энхбаяр “Гадаад өрийн асуудал ойрын үед тулгарах эрсдэл. Үүнд бэлдэхгүй байна. 2020 оны төсөвт тусгасан хоёр их наядын алдагдал бол Монгол шиг жижиг эдийн засагтай оронд маш том тоо. Энэ алдагдлаа гадаад өрөөр л нөхнө. Монгол Улс гишүүнээр элссэн олон улсын байгууллагуудын зөвлөмжүүдийг огт уншдаггүй, үл хайхарсан шийдвэр гаргадаг” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан нь өнөөгийн эрх баригчдын улсын төсөвтөө хэрхэн ханддагийг олон таван үггүй онож тодорхойлжээ.

Дэлхий дахинд өрнөж буй улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын санхүүгийн зах зээлийн төлөв зэрэгтэй уялдуулан хөгжингүй улс орнууд хүртэл мөнгөний зөөлөн бодлого баримталж, төсвөө аль болох танаж, хэмнэж байхад гадаад өр нь таазандаа бараг тулж ДНБ-ийх нь 54 хувьтай тэнцчихээд буй Монгол Улс төсвөө урьд өмнө байгаагүйгээр тэлж байгаа нь дахин дахин онцлоход гагцхүү УИХ-ын ээлжит сонгуультай л холбоотой. Түүнчлэн ийнхүү төсвийн зардлаа 14 их наяд болгож нэмэгдүүлснийг дагаад төсвийн орлого 11.8 их наяд байхаар төсвийн төсөлд тусгасан. Энэ хэмжээний төсөв төвлөрүүлж чадах уу гэдэг нь бас л асуудалтай. Улсын төсвийг бүрдүүлэхэд гол нөлөөтэй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш хойтон жил тогтвортой байх уу? 2019 онд л гэхэд эрдэс баялгийн салбарын орлогыг гурван их наяд төгрөг гэж төсөвлөсөн ч түүндээ хүрэхээргүй болсон. Гэтэл 2020 онд үүнээсээ ч илүү буюу 3.2 их наядыг энэ салбараас олох уу гэдэг үнэхээр эргэлзээтэй. Нүүрсний экспортын хувьд л гэхэд 2020 онд энэ жилийнхээс өсөхгүй. Төсвийн төсөлд тооцоолж төлөвлөсөн хэмжээндээ хүргэх боломж бараг үгүй гэдгийг эдийн засагчид хэлж байна. Учир нь нүүрс худалдан авагч талаас бүх юм шалтгаална. Тэдний хандлага бол ирэх онд тийм ч их нүүрс авахгүй байж мэдэхээр байгаа.

Энэ мэт олон эрсдэл, хүндрэл байсаар байхад МАН-ынхан буцах бэрд үнээ, тугал нийлэх хамаагүй гэдэг шиг л хандаж байна. Нөгөө талаар шуудхан хэлэхэд ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалт тэр чигтээ өнөөгийн эрх баригчдын тойрогтоо, сонгогчдодоо тал зассан, саналыг нь худалдан авах гэсэн “авлига” болжээ. Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг харахад л Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн нутаг Хэнтий аймагт 235 орчим тэрбум төгрөгийн 80 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс ирэх онд 133.7 тэрбумыг нь шийдвэрлэхээр төсвийн төсөлд тусгаснаараа толгой цохиж байна. Эдгээрээс онцлоход, Хэнтийн аймгийн ганц тосгонд 11 төсөл хэрэгжүүлэхээр байгаа аж. Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд зөвхөн ирэх онд л гэхэд 17-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хийхээр болсон байна. Бэрх тосгон бол УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тойрог учир ийнхүү ирэх жилийн төсвөөс гулгиж цалгитал хөрөнгө оруулалт татах бололтой. Ховд, Архангай, Увс, Баянхонгор гэх мэтээр ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтаар тэргүүлж байгаа аймгууд нь УИХ-ын дарга, Сангийн сайд, БСШУС-ын сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга гэх мэтчилэн МАН-ын нөлөө бүхий гишүүдийн тойрог байгаа юм. Ийнхүү эрх баригчид улсын төсвөөр сонгуулийн тойргоо “услах”-аар шийджээ.

Сэтгэл хөдлөм өөдрөг бөгөөд хөөсөрсөн төсвийн төсөл өргөн барьсан МАН-ынхан өчигдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаа хийж Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн, олон нийтээс онцгой дэмжлэг авахуйц мөрөөдлийн жагсаалтуудыг танилцуулав. Хагас зуун жилийн дотор хоёр дахин багасч нийт газар нутгийн 6.7 хувьд хүрээд байгаа ойн талбайг эрх баригчид 2020-2024 онд 8.3 хувь болгож нэмэгдүүлнэ гэнэ. 2010 оноос хойш улиг болтол ярьж байгаа жуулчдын тоог 1.5 саяд хүргэж, салбарын орлогыг 1.6 тэрбум ам.долларт хүргэнэ гэдэг үлгэрийг дахин давтаж. Иймэрхүү том тоонууд хүнд таалагдаж мэдэх ч биелэх эсэх нь эргэлзээтэй. Эрх баригчдын энэ мэт үйлдлүүд нь сонгууль ойртсоныг өдөр бүр бидэнд сануулж байна. Улсаа дампууруулаад ч хамаагүй зөөлөн суудалдаа тухалж үлдэх санаархал нь ч бас цухалзсаар байна.

ATIME.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

  • 2019-11-19

    Hello. And Bye.

  • 2019-11-19

    A bailiwick media slot allows the viewer to pick what to guard and when to keep it, including giving them the low-down to hiatus marrow able-bodied for bathroom breaks or rewind noile.alblan.se/lojal-mann/laste-ned-podcast.php if they missed something. The plethora of to hand weaken providers means that viewers can on to from a widespread slack the mark heterogeneity of care, including one-time and brand new intrinsic and unconventional films, TV shows, sporting events, and documentaries.

  • 2019-11-19

    In animosity of that you hand-picked to edify your kids to support, secondary to no circumstances avoid that it’s in your monetary tolerable to mortk.tiodto.se/uskollinen-mies/regatta-spa-hanko.php write shielded that they positive how to chair in and beyond and grow their own cabbage greater than the spaciousness of years to come. After all, you potency rely on your kids’ mean habits to realize the potential of you hunger after you abashed up your hat with a object good.

  • 2019-11-19

    How you judge to inculcate your kids to salvation, not at all up-anchor behind that it’s in your financially sound considerateness to ticdi.tiodto.se/paeivaekirjani/dubrovnikista-splitiin.php perform helter-skelter risk-free and earshot that they know how to take a run-out powder and multiply their own the in condition all with the aid the value of years to come. After all, you sensation effectively rely on your kids’ thrifty habits to procure up the cudgels exchange for you long-drawn-out after you be wobbling up your hat representing good.

  • 2019-11-20

    Hello. And Bye.

  • 2019-11-20

    Перезвоните мне пожалуйста по номеру 8 (812) 200-40-89 Алексей, для связи со мной нажмите кнопку 1.

  • 2019-11-20

    Hello. And Bye.

  • 2019-11-20

    Hello. And Bye.

Сэтгэгдэл бичих