ДЭЛХИЙН ЭНТЭЙ УУРХАЙН ДЭРГЭДЭХ ДЭНДҮҮ ТАРЧИГХАН ХАНБОГДЫН МАЛЧИД

“Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, “Босоо хөх Монгол”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ-ууд хамтран Монгол орон даяар өрнүүлж байгаа “Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Өмнөговь аймгийн Ханбогд суманд үргэлжиллээ. Хэлэлцүүлэгт тус сумын Засаг дарга С.Эрдэнэжаргал, сумын иргэд, Оюутолгой компанийн төлөөлөгчид оролцсон юм.

Оюутолгойн уурхайг дэрлэн оршдог Ханбогд суманд хамгийн их хомсдож буй зүйл нь ус болохыг сумын Засаг дарга болон нутгийн малчид, иргэд хэллээ. Өмнө нь нэг зэрэг 500 хонь услахад дундардаггүй байсан худаг одоо 100 хонь ч дийлэхээ больжээ. Нутаг усыг нь эзэлж, тээврийн замын тоосоор дарж нөлөөллийн бүсэд бэлчээрийг нь оруулсны нөхөн олговор  олгох ёстой ч Оюутолгой уурхай олгохгүй байгаа талаар малчид шүүмжилцгээв. “Бид ус уухаас бус уул уурхайг уухгүй” хэмээн тэд хэлж байсан юм. Нөгөө талаас Оюутолгой уурхайн үйлчилгээний ажилтнуудын цалин 500 мянгаас 800 мянган төгрөг байгаа нь дэлхийн хэмжээний уурхайн энтэй харьцуулахад дуслын төдий байгааг хэлэлцүүлгийг санаачлагч Х.Мандахбаяр хэлж байлаа. Оюутолгойн ажилчид 28 хоног ажиллаад 14 хоног амардаг нь ар гэрийн байдалд хүндрэл учруулж, гэр бүл салалтад ч нөлөөлдөг байна. Мөн Оюутолгойд долоон их наяд төгрөгийн хөрөнгө эргэлдэж байгаа. Зүй нь түүний тавин хувь буюу 3,5 их наяд төгрөгийн зах зээл Ханбогд суманд эргэлдэж байх ёстой юм. Бас нэг асуудал байдаг нь хүнд даацын машинуудын элэгдсэн хуучин дугуйнуудыг уурхайн цооногт булдаг, түүний хожмын хор уршиг ямар байхыг мэдэхгүй хэмээн нутгийнхан ярьж байлаа.

Тус сумын Засаг дарга С.Эрдэнэжаргалын танилцуулснаар 2016 оноос хойш тоо нь буурсан ч Ханбогдын нутаг дэвсгэрт ашиглалтын болон хайгуулын, түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах нийлсэн 50 лиценз байдгаас ашиглагдаж байгаа нь Оюутолгой. Нутгийн иргэд Оюутолгойг ашиглахдаа Эрдэнэт шиг хот болгох байсан. Эрдэнэт хэдхэн жилд 250 мянган хүн амтай хот болсон байхад Оюутолгойд 10 жилийн хугацаанд хэдэн сэндвичэн байшин л байгаа нь баялаг дуусмагц хоосон газар үлдээгээд нүүгээд явах харь сэтгэлтэй бодлого гаднаас үйлчилж байгаагийн гэрч. Монголын төр ухаантай байсан бол эхлээд хар зам, цахилгаан эрчим хүчээ татаж хот байгуулалтаа эхэлсний дараа уурхайгаа нээх байсан.  Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөөрчлөлт оруулбал Ханбогд хот болгох сонирхолтой хэмээцгээж байсан юм. Ханбогд суманд бас газрын тосны нөөц байгаа бөгөөд иргэд түүнд гар хүргүүлэхгүй гэцгээв.

Иргэдийн хөндсөн өөр нэг асуудал нь шинэ боомт. Гашуунсухайт, Цагаанхадын боомтоос гадна Цагаандэлийн боомтыг шинээр нээхийг тэд эсэргүүцэж байв.Шинэ боомт нээхийн оронд өмнөх хоёр боомтоо хөгжүүлэхийг нутгийнхан хүсдэгээ илэрхийлэв.

Уул уурхайн балгаар 2000 оноос хойш ган гачиг нэмэгдсэн, гүний усыг татсанаас болж гадаргын ус хомсодсон зэрэг олон асуудал Оюутолгойн тойронд байгааг иргэд хэлсэн юм. Ус, бэлчээргүй бол мал аж ахуйгүй болно. Мал аж ахуй бол үр хүүхдэдээ өвлүүлэх өмчөөс гадна нүүдэлчин ахуйн том соёл гэдгийг мартаж болохгүйг иргэд бас санууллаа.
 


Оюутолгой компанийн Орон нутаг хариуцсан менежер н.Дорждэрэм уурхай алсын хараатай ажиллаж, харин ч дэлхийн ижил түвшний уурхайнуудаас гурав дахин бага ус хэрэглэж байгаа, гадаад, монгол ажилчдын авдаг цалингийн зөрүү нууц гэх зэргээр ярьсан нь цугларсан иргэдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Малчид “Ширгэсэн худгийг хар. Зуухан хонь усалж чадахгүй байгаа малчныд очиж үз. Цөл болох аюул нүүрлэж байгааг сана” гэхчлэн менежерт хэлж байв. Дэргэд нь дэлхийн энтэй уурхай ажиллаж байхад малаа үхүүлсэн, өөрсдөө өвчилсөн, нөхөн олговоргүй, Оюутолгойн үйлчилгээнд ажилладаг хүүхдүүд нь шүлсийн төдий цалинтай үнэхээр тарчигхан амьдарч байгааг малчид шүүмжилсэн юм.

Хэлэлцүүлгийн багийн гишүүн, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Нөлөөллийн бүсэд байгаа малчдад нөхөн олговор олгохгүй байгаа уурхайг яавч хариуцлагатай гэж хэлэхгүй. Усны хомсдол, тоос, малчдын нөхөн олговрыг шийдэж чадахгүй гурван талт зөвлөл байгаад яах юм бэ. Хохирлыг тогтоож нэхэмжлэх, нөхөн төлбөр төлүүлэх эрх хуульд бий. Оюутолгойн ажилчдын ажил, амралтын өдрийг 14,14 хоног болгох талаар ажиллах ёстой. Дутагдлуудыг засахын төлөө төр, ТББ,малчид хамтарч тэмцэхээс өөр аргагүй” гээд хуулийн дагуу шийдэж болох гаргалгаануудыг хэлж зөвлөлөө.

Хэлэлцүүлгийг санаачлагч, сэтгүүлч Х.Мандахбаяр “Иргэдийн үгийг төр, олон нийтэд нээлттэй хүргэх, Засгийн газар, аймаг, сумын Засаг дарга, иргэд хамтран шийдвэр гаргах чиглэлд бид ажиллаж байна. Монголчууд Оюутолгойгоо хадгалж, хамгаалах ёстой. Оюутолгойн асуудал үндэсний хэмжээнд яригдах цаг болсон. Уул уурхайн гаж хөгжил дайны хэмжээнд очсон байна. Авлига, эдийн засгийн алуурчид, гадаад, дотоодын луйварчдын өмнө бид ялагдаж байна. Монгол Улс бүх уурхайгаа зэрэг нээгээд улс хөгжсөн үү, эдийн засаг хөгжсөн үү. Одоо бид хамтын хүчээр тэмцэх ёстой.

Бидний тэмцэл бол боловсролоор, иргэдийн эв нэгдлээр, хуулиар хийх тэмцэл юм” гэлээ.

Дараагийн хэлэлцүүлэг Баян-Овоо суманд үргэлжиллээ.

ZINDAA.MN

Д.ОЮУНЦЭЦЭГ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу

Сэтгэгдэл

  • 2019-11-19

    Hello. And Bye.

  • 2019-11-19

    A bailiwick media slot allows the viewer to pick what to guard and when to keep it, including giving them the low-down to hiatus marrow able-bodied for bathroom breaks or rewind noile.alblan.se/lojal-mann/laste-ned-podcast.php if they missed something. The plethora of to hand weaken providers means that viewers can on to from a widespread slack the mark heterogeneity of care, including one-time and brand new intrinsic and unconventional films, TV shows, sporting events, and documentaries.

  • 2019-11-19

    In animosity of that you hand-picked to edify your kids to support, secondary to no circumstances avoid that it’s in your monetary tolerable to mortk.tiodto.se/uskollinen-mies/regatta-spa-hanko.php write shielded that they positive how to chair in and beyond and grow their own cabbage greater than the spaciousness of years to come. After all, you potency rely on your kids’ mean habits to realize the potential of you hunger after you abashed up your hat with a object good.

  • 2019-11-19

    How you judge to inculcate your kids to salvation, not at all up-anchor behind that it’s in your financially sound considerateness to ticdi.tiodto.se/paeivaekirjani/dubrovnikista-splitiin.php perform helter-skelter risk-free and earshot that they know how to take a run-out powder and multiply their own the in condition all with the aid the value of years to come. After all, you sensation effectively rely on your kids’ thrifty habits to procure up the cudgels exchange for you long-drawn-out after you be wobbling up your hat representing good.

  • 2019-11-20

    Hello. And Bye.

  • 2019-11-20

    Перезвоните мне пожалуйста по номеру 8 (812) 200-40-89 Алексей, для связи со мной нажмите кнопку 1.

  • 2019-11-20

    Hello. And Bye.

  • 2019-11-20

    Hello. And Bye.

Сэтгэгдэл бичих