ГХЯ ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХҮҮХДҮҮДЭЭР ДҮҮРЧЭЭ

БНХАУ-ын Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ “Улаан бал” нэвтрүүлэгт оролцох үедээ “Гадаад харилцааны яам бол төрийн өндөр албан тушаалтнууд болон тэдний нууц амрагуудаар дүүрсэн” хэмээн хэлсэн. Харамсалтай Д.Мөнх-Эрдэнийн хэлсэн үг үнэн болох нь дараах баримтуудаас харагдаж байна.

. Улмаар 2019 оны зургадугаар сард Засгийн газраас “Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг дэмжих” шийдвэр гаргаж, томилуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хүргүүлсэн. 

УИХ-ын гишүүн, НИТХ-ын дарга асан Н.Болормаагийн хүү Л.Мөнхтүшиг ГХЯ-ны Консулын газрын дэд захирлаар 2016 оны наймдугаар сарын 01-ний өдөр томилогдоод улмаар 2018 оны аравдугаар сарын 01-ний өдөр захирал болсон.

Үндсэн хуулийн цэцийн дарга асан М.Амарсанаагийн хүү А.Төмөр ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирлаар 2016 оны наймдугаар сарын 01-ний өдөр томилогдсон.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын хүү Э.Одмөнх ГХЯ-ны Ёслолын хэлтэст дэд захирлаар 2016 оны наймдугаар сарын 01-ний өдөр томилогдон ажиллаж байгаад БНХАУ-ын Бээжин дэх ЭСЯ-нд зөвлөхөөр томилогдсон.

УИХ-ын гишүүн, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд асан Т.Гандигийн хүү Н.Хонгор ГХЯ-нд одоо жинхэлж байна. Түүнийг Д.Цогтбаатар сайд төсөл дээр ажиллуулж байгаад яам руу жинхлүүлэх “арга” бодож олжээ.

.

Иймд Элчин сайдууд бухимдлаа илэрхийлж байгаа бол дипломат албаны шалгалт авахгүй байгаа учир ГХЯ-нд ажилд орохын тулд дээрээс мотордуулах, арын хаалга хэрэглэхээс өөр аргагүй бол жинхэнэ хэл устай, өндөр боловсролтой, шаардлага хангах хүмүүс орж чадахгүй байна. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Лондон дахь (Англи) ЭСЯ-нд атташегаар, дэд сайд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Ром дахь (Итали) ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Оттава дахь (Канад) ЭСЯ-нд атташегаар тус тус томилсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Дипломатын шалгалт өгөөгүй Б.Мөнхтүшиг, Ц.Даваасүрэн, Н.Жавхлан нарыг томилолтод явахаас нь өмнө дипломатын шалгалт өгүүлэн, “хүчээр” тэнцүүлж байгаа бол Н.Хонгор мэтийн шалгалт өгөөгүй, дипломат биш мэргэжилтнүүдэд улсын нууцтай харьцах боломж олгож байгаа нь ариун явдал уу?

Энэ мэтчилэн УИХ-ын гишүүн, сайд нарын хүүхдээр ГХЯ дүүрсэн, одоо ч дүүрч байгаа нь төрийн дээр нам гарсны нэгэн баталгаа биш гэж үү? 

ЭХ СУРВАЛЖ: LIVETV.MN

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу