БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ ШАЛГАРУУЛНА

МЗХ-ноос зохион байгуулж буй “БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ” шалгаруулах ёслолын ажиллагаа нь энэ жил дөрөв дэхь удаагаа зохион байгуулагдаж байна. Уг арга хэмжээ өмнөх жилүүдэд зөвхөн салбартаа тэргүүлэгч залуу багш нарыг шалгаруулдаг байсан бол энэ жил Бүтээлч залуу багшийн хөдөлмөрч чанар, бүтээлч байдлыг үнэлэж, нийт залуу багш нарт үлгэр жишээ авах, туршлага судлах боломж олгож байгаагаараа онцлог болж байна.

Учир нь МЗХ 2018-2044 оныг “БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ”-ын он хэмээн зарлаж, түүнийхээ хүрээнд МЗХ-ноос ажил мэргэжилдээ эзэн болсон хөдөлмөрч, бүтээлч залуучуудыг дэмжих зорилгоор бүтээлч залуучуудын 339 холбоодыг байгуулж ажиллаж байгаа. Эдгээр холбоодын төлөөлөл болсон МСҮТ, коллежийн ЗЗ, Их дээд сургуулиудын ЗЗ, Ерөнхий боловсролын сургуулиудын ЗЗ зэрэг холбоодтой хамтран “БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ” шалгаруулах ёслолын ажиллагааг 2019 оны 10-р сарын 10 нд Багш Хөгжлийн Ордонд зохион байгуулахаар боллоо.

Уг арга хэмжээ нь хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын бүх дүүргийн ЕБС-иуд, МСҮТ, коллеж, ИДС-уудын 45 хүртэлх насны залуу багш нарыг хамруулж, нийт 35 залуу багшийг шилдэг багшаар, түүнээс гурван багшийг шилдэгийн ШИЛДЭГ- ээр шалгаруулж, “БҮТЭЭЛЧ ЗАЛУУ БАГШ” цомоор шагнах юм байна. Мөн хүндэт зочноор, салбартаа тэргүүлэгч гавяъат багш нар, эрдэмтэд уригдан ирж, илтгэл тавих юм. Уг үйл ажиллагааны ерөнхий зохион байгуулагчаар МЗХ, хамтран зохион байгуулагчаар МСХ, ИМХХ хамтран ажиллаж байна. Дэмжигч байгууллагаар БСШУСЯ, БХИ, Мөнхийн үсэг ХХК, Соёмбо академи хамтран ажиллаж байгаа юм.

Дэлгэрэнгүйг-----> http://www.myf.mn/n/ikbo

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу