С.ЭРДЭНЭ: "НУУЦ" ГЭДЭГ ҮГЭЭР УЛС ТӨР ХИЙХЭЭ БОЛЬЦГОО

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга  С.Эрдэнэ болон намын бусад удирдлагууд өнөөдөр /2019.10.02/  С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг одоогоос 21 жилийн өмнө  бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан. Жил бүрийн аравдугаар сарын хоёрны өдөр С.Зоригийн хөшөөнд гэр бүл, төрөл төрөгсөд, журмын нөхөд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэвч өнөөг хүртэл хэргийг шийдвэрлээгүй байна. 

Цэцэг өргөх ёслолын үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ тус хэрэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр "Өнөөдөр С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн захиалагчийг зарлахгүй байна. Монголын Хууль зүйн салбарыг 22 жил толгойлсон хүн маш хариуцлагагүй мэдэгдлүүд хийсэн. Зарим увайгүй улстөрчдийн "улс төрийн тоглоом" болгон ашиглаж, өөртөө болон бусдад ашиг хонжоо хайж буй 830142 дугаартай эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрийг "Маш нууц"-ын зэрэглэлээс гаргаж, олон нийтийн эргэлзээг тайлах цаг нь болсон. Улс төрийн ашиг хонжоо харахдаа л тодорхой асуудалд дуугардаг, ард түмний нийтлэг эрх ашиг хөндөгдөхөд дуугардаггүй байж болохгүй.  Одоо С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг ил тод зарла. “Нууц” гэдэг үгийн ард улс төр хийж тоглохоо  больцгоо"  гэлээ.

No photo description available.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу