Х.БАЯНМӨНХ АВАРГЫН НЭРЭМЖИТ БАРИЛДААН БОЛНО

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх арваннэгдүгээр сард бөхийн өргөөнд болох барилдааны хуваарийг гаргажээ. Хуваарь ёсоор:
 Арваннэгдүгээр сарын 5-ны 14 цагаас Увснуур дэвжээний намрын нээлтэд зориулсан Х.Баянмөнх аваргын нэрэмжит, Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан,

 Арваннэгдүгээр сарын 13-ны 14 цагаас Хантайшир дэвжээ үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан, 

Арваннэгдүгээр сарын 20-ны 14 цагаас Дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан тус тус болно.

Б.Орхон
olloo.mn
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу