ЕРӨӨ СУМЫН ЗАСАГ ДАРГА М.ГАНБААТАРЫГ АЛБАДАН СААТУУЛЖЭЭ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг урд шөнө албадан саатуулжээ. Түүнийг Улаанбаатарт авчирч хорьсон гэх мэдээлэл байна. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг дур мэдэн аж ахуй нэгж, компаниудад олгожээ. Үүний улмаас Сэлэнгийн залуу нарс, хусан ой сүйдэх хэмжээнд хүрсэн тухай иргэд ярьж байна. М.Ганбаатарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан аж.

Энэ үеэр Агуйт хэмээх газраас 40 гаруй хувиараа алт олборлогчдыг хорьж саатуулжээ. Шалгалтын явцад Ерөө сумын засаг дарга холбогдсон учраас түүнийг ийнхүү саатуулан шалгаж эхэлсэн байна.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу