СҮХБААТАР АЙМГИЙН ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ЗЭРЭГ ХУРИМЛАЛАА

Цагдаагийн цаг наргүй албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, урам зоригоор тэтгэх, ар гэрт нь нандин дурсамж үлдээх,эерэг хандлагыг бий болгох зорилгоор аймгийн Цагдаагийн газрын хамт олноос энэхүү санаачилгыг гаргажээ.

Сүхбаатар аймгийн цагдаагийн газраас тоонот гэрт толгой холбож, үр хүүхдүүдээрээ бүл нэмсэн ч цалин багатай, цагдаагийн албандаа цаг наргүй зүтгээд, хуримаа хийж амжаагүй байсан алба хаагчдынхаа гэрлэх ёслолыг зохион байгуулж, нутгийн олонтойгоо хамт төв талбай дээрээсээ үдэн гаргасан нь өчигдөрхөн. Өчигдөр оройдоо улсын нийслэлд хүрэлцэн ирсэн хосууд өнөөдөр Гэрлэх ёслолын ордонд ёслол төгөлдөр хуримаа хийлээ. Маргааш Баруун-Урт хотод хүндэтгэлийн хүлээн авалтаа хийх аж. Та бүхэнд аз жаргал ерөөе.

 
 
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу