ЦАЦРАГ ИДЭВХИТ УСНЫ ХАЯГДАЛ НОМХОН ДАЛАЙД ЦУТГАЖ МАГАДГҮЙ

Японы Фүкүшима цөмийн цахилгаан станцын хаягдал ус 2022 он гэхэд Номхон далайд цутгаж магадгүй гэдгийг тус улсын Байгаль орчны сайд мэдэгдсэнийг "BBC" уламжиллаа. Учир нь энэхүү усыг нөөцөлдөг савны багтаамж дүүрч байгаа аж. Нэг сая гаруй тонн усыг цөмийн хайлсан реакторуудыг хөргөхөд ашигласан байна. Загасчдын олон групп энэхүү саналыг эсэргүүцэж байгаа юм. Харин эрдэмтэд энэ шийдвэр нь эрсдлийг бууруулна гэж үзэж байна. Засгийн газраас мэдээлснээр эцсийн шийдвэрийг удахгүй гаргах аж.

2011 онд болсон цунами болон газар хөдлөлтийн улмаас Фукушимагийн цөмийн цахилгаан станцын барилгад устөрөгчийн дэлбэрэлт болж их хэмжээний газар нутгийг хамарсан юм. Улмаар цөмийн гурван реактор хайлжээ. Япон улсын Засгийн газар дээрх нутаг дэвсгэрийг бүрэн цэвэршүүлэхэд олон арван жил шаардлагатай гэж мэдэгдсэн. Зөвхөн сүүлийн найман жилийн хугацаанд 200 тонн радио идэвхит ус аюулд өртсөн реакторуудаас өдөр бүр гадагшилж байжээ.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу