АРХЕОЛОГЧИД МОНГОЛООС АЛТ, МӨНГӨН ЛУУНЫ БАРИМАЛ ОЛЖЭЭ

БНХАУ, Монголын археологчид алт, мөнгөн хоёр лууны баримлыг олсон байна. Энэ хоёр олдворыг Монгол Улсын хойд нутагт хэрэгжүүлж байгаа археологийн төслийн хүрээнд илрүүлсэн булшнаас олж авчээ. Мөн булшнаас их хэмжээний алт, мөнгө, хүрэл, хаш болон модон эдлэл гарсан байна. Харин алтаар бүрсэн тус бүр нь толгойгоо эргүүлсэн, босоо сүүлтэй найман сантиметрийн урттай хоёр луу археологчидийн анхаарлыг татжээ.



БНХАУ-ын археологчидийн багийн дарга Лан Ванли "Олдворуудыг Баруун Хан гүрний үед урласан байж магадгүй" гэв. Түүнээс гадна хоёр лууны нүд, шүд, эвэр, өдийг их нямбай сийлснийг үзвэл урлахад их цаг хугацаа зарцуулсан" болохыг онцолжээ. Археологчид олдвороо шавар савны чимэглэл байсан гэж үзэж байгаа юм. Мөн энэ хоёр луу нь тухайн үеийн хойд зүгийн нүүдэлчид болон Хятадын төв нутгаар амьдардаг байсан иргэд харилцан соёлын эд зүйлсээ солилцдргг байсныг гэрчилж байна гэж Ван Ли хэлсэн байна. Түүнээс гадна энэ булш нь Монголын нэг өндөр язгууртан байсан хүний булш гэв. Мөн гэр ахуйн хэрэгсэл, зэр зэвсэг, тэрэг, морины суран тоноглолыг олсон гэж ярьжээ.


Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу