ДЭЭД ШҮҮХ “ШУДАРГА ИРГЭДИЙН НЭГДСЭН ЭВСЭЛ” НАМЫГ БҮРТГЭЛЭЭ

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнгөрсөн гуравдугаар сард Шинэ нам байгуулснаа зарласан билээ.

Гишүүдийн байгуулсан намыг улсад бүртгэх эсэх хүсэлтийг өнөөдөр Дээд шүүх хэлэлцэж, “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл” намыг 34 дэх намаар бүртгэж авлаа.

Хэлэлцүүлгээр, хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзжээ.  

Ингэснээр дээрх “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл “ нам Монгол Улсад улс төрийн ажил явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж ажиллахыг Дээд шүүхээс тус намд даалгалаа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу