ТРАНСЖЕНДЕР ИРГЭДИЙГ ДАРАМТАЛСАН ГЭХ “БОСОО ХӨХ МОНГОЛ” ТББ-ЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

“Босоо хөх Монгол” ТББ-аас өнгөрсөн амралтын өдрүүдэд трансжендер иргэдтэй холбоотой мэдээллийг сошиал орчинд тараасан нь олон нийтийн шүүмжлэлийг нэлээд дагуулж байна.

Тухайлбал, тэдний дээрх үйлдэл Үндсэн хуулиар олгогдсон хууль ёсны эрхийг зөрчиж, хүний эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл боллоо хэмээн буруутгаж байгаа юм.

Уг асуудлаар “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн Г.Ганхуяг сошиал орчинд Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд муугаар нөлөөлж халдварт өвчин тараахаас өгсүүлээд, бусдыг садар самуунд уруу татаж, хөвгүүд залуусыг гаж буруу чиг хандлагатай болгох зэрэг их хор хөнөөлтэй хүмүүс учир бид цаашдаа муусайн нийгмийн хог шааруудыг хэлж байгаад янзлаад өгнө. Илчилж ил гаргана. Хуулийн байгууллагуудад өгч, хөндлөнгийн хяналт тавьж, арга хэмжээ авахуулна гэжээ.

Үүний дагуу Цагдаагийн байгууллагаас “Босоо хөх Монгол” ТББ-ыг дээрх асуудалтай холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалж: olloo.mn

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу