ЭРЭН СУРВАЛЖЛАГДАЖ БАЙСАН ЭТГЭЭДИЙГ ОЛЖЭЭ

Бусдын овог, нэр, регистрийг ашиглан гадаад паспорт хуурамчаар гаргуулан авч, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэх хэрэгт холбогдсон этгээдийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас эрэн сурвалжилж байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг өнөөдөр олсон гэдгийг холбогдох албаныхан мэдэгдлээ.

Хэргийг шалгаж байгаа учраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Түүнийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх” гэх гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу