САЙД Д.СУМЪЯАБАЗАРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ нар өнөөдөр /2019.08.22/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг огцруулах хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар  “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ “2015 онд үүссэн нөхцөл байдалтай ижил нөхцөл байдал манай компанид үүсээд байна. Засгийн газрын 296 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” компанийн тодорхой хувийг IPO гаргах, 1072 хувьцааны ногдол ашгийг тараах асуудлыг судлах үүрэг өгсөн байдаг. Тогтоолын хүрээнд судалж ажилласантай бид танилцсан. Гэтэл сайд Д.Сумъяабазар тогтоолын агуулгыг мушгиж байна. Ажилчдын хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн учраас бид огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлнэ гэв.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг сайжруулах асуудлаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдтай уулзах хүсэлт тавьж ирсэн ч тоож үзсэнгүй.  Компанийн бүтэц өөрчлөгдсөн тохиолдолд ажилчдын төлөөлөлд танилцуулж байх хуультай. Гэтэл манай компанийг “Эрдэнэс Майнинг” гэдэг охин компани болгоод бүтцээ баталсан байна. Манай компанийн дотоод хэрэгт бүдүүлгээр оролцож байна” гэсэн юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу