БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭСЯ-НД БИЧИГ ХЭРГИЙН ГЭРЭЭТ АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Нэг. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам бичиг хэргийн ажлын байранд 2 гэрээт ажилтан шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  1. Бакалавр буюу түүнээс дээш зэргийн дипломтой байх;
  2. 22-35 насны Монгол Улсын иргэн;
  3. Хятад хэлний төвшин тогтох шалгалтын /шинэ HSK 4 дүгээр зэрэг/ тэнцсэн зэрэгтэй. Хятад хэлийг сайн хэрэглэж чадах буюу Хятад-Монгол, Монгол-Хятад хэлний бичгийн болон ярианы орчуулга гүйцэтгэх чадвартай, англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно;
  4. Компьютерийн хэрэглээний программ сайтар эзэмшсэн болон ажлын туршлагатай, жолооны үнэмлэхтэй бол давуу тал болно;
  5. Эрүүл чийрэг, өндөр хариуцлагатай, багаар ажиллах чадвартай.

Хоёр. Бүртгүүлэх хугацаа, хэлбэр

Бүртгэл авах хугацаа 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 12:00 цагт дуусна. БНХАУ-ын ЭСЯ-ны албан ёсны Фэйсбүүк хуудас /Embassy of the People’s Republic of China in Mongolia/-аас бүртгүүлэх хүснэгтийг татан авч компьютерт бөглөн цээж зургаа нааж, гэмт хэрэгт холбогдоогүй гэх цагдаагийн газрын тодорхойлолт, их сургуулийн дипломын хуулбар, Хятад хэлний түвшин тогтох шалгалтын сертификат /шинэ HSK 4-р зэрэг/-ны хуулбар болон иргэний үнэмлэхийн хуулбарын хамт БНХАУ-ын ЭСЯ-ны жижүүрийн байранд хүргэж бүртгүүлнэ үү. Бүртгүүлэх хүснэгтийг татан авах хаяг: http://mn.china-embassy.org/mn/zmgx/t1690458.htm.

Гурав. Бичгийн шалгаруулалт авах хугацаа, газар:

2019 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагт БНХАУ-ын ЭСЯ-нд болно.

Дөрөв. Бичгийн шалгаруулалтын дүнгийн дагуу ярилцлагын хугацааг жич мэдэгдэнэ.

БНХАУ-ын Элчин сайдын яам

2019 оны наймдугаар сарын 19-ний өдөр

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу