У.ХҮРЭЛСҮХ: МАХ ГУРИЛЫН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДВАЛ Ч.УЛААН САЙД ТОЛГОЙРОО ХАРИУЦНА ШҮҮ

Улсын онцгой комиссын хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийв. Хуралдааныг Улсын онцгой байдлын комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин даргаллаа.  Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Мах үнэ дээр онцгойлон анхаарал хандуулаарай. Засгийн газрын хуралдаан дээр ч ярьсан. Ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд та толгойгоороо хариуцна шүү. Эртхэн арга хэмжээгээ аваарай. Эрт хэлсэн. Дараа нь зохицуулалт хийж чадахгүй янз янзын тайлбар хүлээж авахгүй” гэлээ.

Өнгөрсөн жилээс эхлэн махны үнэ хэд дахин нэмэгдсэн. Иймээс Засгийн газрын тэргүүний зүгээс салбарын сайдад эртнээс махны үнэд зохицуулалт хийхийг даалгалаа.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу