БОД МАЛЫН 498 КГ ХАТААСАН ӨЛӨНГ НУУЦААР ХИЛ ДАВУУЛАХЫГ ЗАВДЖЭЭ

Нүүрсэн дунд хатаасан өлөн нуун хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 12-ны өдөр  Монгол улсын иргэн Б нь Т ХХК-ны 2287ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлэн дэх нүүрсэн дундаа шуудайнд хийж бэлтгэсэн 16 боодол  498 кг  бод малын хатаасан  өлөн нуун гарах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу