Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Б.Хурц нарт холбогдох шүүх хуралтай холбогдуулан Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүхийн Тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн прокурорын газраас маш нууцын зэрэглэлтэй ирсэн учраас энэ хэргийг хаалттайгаар хэлэлцэж байна. Шүүх хурлын явцаас мэдээлбэл, шүүгдэгч болон хохирогч нарын асуулга дууссан. Одоо гэрч нарыг асууж байна. Шүүх хуралдаанд нийтдээ 49 оролцогчийн бүрэлдэхүүнтэй шүүх хурал үргэлжилж байна. Шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ. Түүнчлэн маргааш ч бас үргэлжлэх төлөвтэй байна” гэлээ

Мөн сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өгөв.

-Өчигдрийн хуралдааны үеэр хохирогч Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн даралт нь ихэссэн гэх үндэслэлээр эмчид үзүүлсэн. ШШГЕГ-аас хохирогч Б.Содномдаржаа болон Т.Чимгээ нартаа хамт ирсэн эмч байгаа учир тухайн эмчид цаг тухайд нь үзүүлж байгаа. Ухаан алдсан юм байхгүй энэ бол ташаа мэдээлэл. Биеийн байдал сайн байгаа. Өнөөдрийн байдлаар эмчид хандаж үзүүлээгүй байна.

-Шүүх хуралдаан болж байгаа танхим 54.5 мкв талбайтай. Хамгийн том танхимдаа шүүх хуралдааныг хийж байна. Гурван цонхтой, салхи орох боломжтой. Цонх онгойлгож, хааж байна. Байнга нээлттэй байлгах боломжгүй, нууц алдагдана гэлээ.

Б.ХУРЦ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ГУРАВ ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт шүүхээс ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ыг дарга Б.Хурц Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал үргэлжилж байна. Уг шүүх хурал энэ долоо хоногийн даваа гарагт Төв аймгийн эрүүгийн хэргийн  анхан шатны шүүхэд эхэлсэн.

Хэргийн хохирогчоор  Б. Содномдаржаа, Т. Чимгээ болон С.Зориг агсны эхнэр Б.Булган оролцож байгаа бол хэргийн гэрчээр Ц.Амгаланбаатар оролцож байна. Өчигдөр болсон шүүх хурлын үеэр ялтан Т.Чимгээгийн бие муудсан гэх мэдээллийг эх сурвалжууд мэдээлсэн. Улмаар шүүх хурал 21 цаг хүртэл үргэлжлэн завсарласан юм. Харин өнөөдөр шүүх хурал өглөөний 09:10 цагт дахин эхэлсэн юм.

АРДЧИЛАЛ.МН

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу