ГЭРТЭЭ ҮЛДСЭН ХОЁР НАСТАЙ ХҮҮ СУРАГГҮЙ БОЛЖЭЭ

Ховд аймгийн Ховд  сумын малчин Н-ын хоёр настай хүү өчигдөр /2019.08.13/ сураггүй алга болжээ. Тодруулбал, гэрийнхэн нь малдаа явах үед хүү гэртээ ганцаараа үлдсэн  байна.  Хэргийн талаарх дуудлага  аймгийн Онцгой байдлын газарт  тус өдрийн 21.05 цагт ирж,  эрлийг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй аж. Улмаар өнөөдөр 06.00 цагт эрлийн ажиллагааг дахин эхлүүлжээ. Хүүгийн ар гэрийнхэн нь сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т амьдардаг бөгөөд эрлийн багийнхан ойролцоох гол ус, гуу жалгаар хайж буй.

Эргэн сануулахад, 2018 онд  Баян-Өлгий болон Дорнод аймагт хоёр настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд сураггүй  алга болсон. Улмаар охины цогцсыг алга болсноос нь хойш  24 хоногийн дараа дэрсэн дундаас олсон бол  хүүгийн цогцсыг  хөрш айлын хүмүүс нь гэрээсээ гурван километр орчим зайтай газарт буюу  голын уснаас олсон байдаг.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу