ОЛОН УЛСЫН НИСЛЭГИЙГ ДАХИН ЦУЦАЛЛАА

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонгконгод эсэргүүцлийн жагсаал хүчтэй өрнөсний улмаас зогсоод байсан тус арлын олон улсын нисэх онгоцны буудал дахин ажиллаж эхэлсэн билээ. Гэвч "South China Morning Post" сонинд Хонгконгийн олон улсын нисэх онгоцны буудалд 300 гаруй нислэгийг цуцалсан. Энэ нь тус олон улсын нисэх онгоцны буудлын ажиллагааг бараг зогсоосон олон нийтийн суугаа жагсаал болсонтой холбоотой гэж бичжээ. Тодруулбал, орон нутгийн цагаар 08:00 цагт уржигдар шөнө, өчигдөр 23:55 цагт ирэхээр төлөвлөөд байсан 160 буцах, 150 гаднаас хүлээж авах нислэг цуцлагдсан байна. Ингэснээр гарах заал, нислэгийн тасалбар олгох лангууны өмнө зорчигчдын урт дараалал үүсгэхэд хүргэжээ.

Харин үүний өмнөхөн нисэх онгоцны буудлын удирдлагаас уржигдар цуцлагдсан нислэгийн хуваарийн цагийг өөрчилсөн болон энэ нь агаарын тээвэрт хохирол учруулна гэж мэдэгдсэн юм. Мөн зорчигчдод нисэх онгоцны буудлын цахим хуудас, гар утсаараа дамжуулан сүүлийн шинэ мэдээллийг дагах, нисэх онгоцны буудалд ирэхээсээ өмнө нислэгийн хуваариа шалгахыг хүссэн байна.
 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу