У.ХҮРЭЛСҮХ: ӨНӨӨДРИЙН ДОТОР “ТОСТ ТОСОН БУМБА”-Д ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТЭР КОМПАНИЙН ЛИЦЕНЗИЙГ ЦУЦАЛ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр ээлжит лүндэнгээ буулгалаа. Энэ удаад тэрээр сүүлийн үед олны сонорт багтаад байгаа Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газар нутагт хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайтай холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр холбогдох албан тушаалтнуудад чиглэл өглөө.

Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.08.12/ Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг байлцуулан Тост, Тосон бумбын асуудлаар хэлэлцэв. Улмаар ирэх лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар шуурхай байдлаар хэлэлцүүлэх чиглэлийг Ерөнхий сайд өгөв. Мөн өнөөдрийн дотор "Сауд гоби коэл транс" ХХК зэрэг компаниудын лицензийг цуцлахыг үүрэгдлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу