ДОЛООН НАСТАЙ ОХИНЫГ ЗОДОЖ ГЭМТЭЭСЭН ЭТГЭЭДИЙГ ШҮҮХ ХУРАЛ БОЛНО

Эргэн сануулахад, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт долоон настай охин хүүхэд бусдад зодуулсан байдалтай гудамжинд байна гэх дуудлага өнгөрсөн тавдугаар сарын 14-ний өдрийн  22:25 цагийн үед  цагдаагийн байгууллагад ирсэн байдаг.

Тодруулбал, долоон настай охиныг нагац ах болох 51 настай Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зодож, танхайран гарын дөрвөн хурууг нь хурц иртэй зүйлээр тасалсан гэдэг.

Ийн охин гар, хуруундаа гэмтэлтэйгээс гадна баруун хөл, толгойн дээд хэсэгтээ шархтай ГССҮТ-д хүргэгдэж эмчлүүлсэн юм.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу