Ерөнхий сайдын 100 хоног

Мэргэжлийн Засгийн газрын Ерөнхий сайдыг томилсны 100 хоног /2016.10.17/ өнөөдөр тохиож байна. Улс төрийн жишиг уламжлалаар бол Засгийн газрын 100 хоногийг чухалчилдаг бөгөөд тэрхүү сайдууд бүрдэж, Засгийн газар бүрэлдэхүүнээрээ тодорсны 100 хоног ирэх арваннэгдүгээр сарын эхээр таарч байгаа юм.

Ерөнхий сайд ажлын 100 дахь өдрөө ямар нэгэн томоохон уулзалт, арга хэмжээ төлөвлөөгүй ч Засгийн газрын сайд нар нь завгүй өнгөрүүлэх бололтой.

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллах юм байна. Тэд цэрэг, хүчний байгууллагуудаас тэтгэвэр, чөлөөнд гарсан ахмад дайчидтай уулзаж, дараа нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, эмч ажилтнууд, үйлчлүүлэгчдын санал бодлыг сонсохоор төлөвлөж.

Харин Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Хан-Уул дүүрэгт очиж, Шувуун фабрикийн цэргийн ангийн үйл ажиллагаатай танилцахаа болжээ.

 

Эх сурвалж:www.news.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу