​М.БИЛЭГТ: ЭМЭГТЭЙ ГИШҮҮДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ЯАГААД ОРУУЛААГҮЙ ЮМ БЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Ажлын хэсэг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга (өөртэй нь зөвшилцсөнөөр), Ажлын хэсгийн орлогч даргаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх (өөртэй нь зөвшилцсөнөөр), нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулахаар тусгажээ.
Харин үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт Зөвшилцөх ажлын хэсгийн төлөөлөлд эмэгтэй гишүүд яагаад багтаагүйг тодрууллаа. 

Үүнд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрэгтэй эмэгтэй гишүүд гэхээсээ илүү субьектуудын төлөөллийг оруулсан. Зөвшилцлийн ажлын хэсгийг Ерөнхийлөгч Х.Баттулга ахална. Хууль санаачлагачид хоорондоо ойлголцсон юм билээ” гэлээ. 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу