МОНГОЛД АМРАХААР ЭРХҮҮ МУЖААС 42 ХҮҮХЭД ИРЛЭЭ

Эрхүү мужийн үерт нэрвэгдсэн иргэдэд туслах аяны хоёрдугаар шат амжилттай үргэлжилж байна.

Гэрээ алдсан хүүхдүүдийг Монголд авчран амраах ажил албан ёсоор эхэлж, 9-17 насны 42 хүүхэд хүлээж авчээ. Монгол -Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг болох Улаанбаатар Төмөр Зам хүүхдүүдийг үнэгүй тээвэрлэжээ.

Эдгээр хүүхдүүд энэ сарын 16-наас ирэх сарын 25-ныг 40 хоног "Найрамдал" төвд амарна. Аянд нэгдэж, тусламж үзүүлсэн хүмүүсийн хандивыг цүнх, хичээлийн хэрэглэл болон бусад нэн хэрэгцээтэй зүйлд зарцуулна гэж Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс мэдээлэв.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу