"ШИЛИЙН ГОЛ, УЛИАСТАЙ АЙМГУУДТАЙ ХУДАЛДААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХАД ТАНХИМЫН ОРОЛЦОО ЧУХАЛ"

МҮХАҮТ-ын Сүхбаатар аймаг дахь салбар танхимын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Баруун-Урт суманд зохиогдож, МҮХАҮТын Ерөнхийлөгч О.Амартүвшин, орлогч дарга Б.Намжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Мөн орон нутгийн гишүүн компаниуд болох “Дөрвөн гэгээн эрдэнэ” хоршоо, “Цайрт минерал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав.

Энэ үеэр Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар МҮХАҮТ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, цаашид аймгийн нэгдсэн төлөвлөлт, хил орчмын худалдааг хөгжүүлэх, Бичигтийн боомтоор дамжуулан далайд гарах хамгийн дөт олон улсын замтай нэгтгэх төслийг хэрэгжүүлэх, Шилийн гол, Улиастай аймгуудтай худалдааны чиглэлээр хамтран ажиллахад Танхимын туслалцаа оролцоо чухал гэдгийг онцоллоо.

Танхимын нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр МҮХАҮТ-д шинээр элссэн орон нутгийн компаниуд болох “Оранж байкэри”, “Ханан фитнесс”, “Их урсгал”, “Master design”, “Оёдол Энхзул” компаниудад гишүүний гэрчилгээ гардуулж, Сүхбаатар хүнс ХХК-ны зөвлөх М.Ренчинтогтохыг МҮХАҮТ-ын Хүндэт жуух тэмдгээр шагналаа. Мөн Сүхбаатар аймгийн салбар танхимд иж бүрэн компьютер, өнгөт принтер гардуулж, ажлын амжилт хүслээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Аймагт бизнес эрхлэгчдийг оролцуулсан үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан бөгөөд 50 гаруй ААН-д оролцож бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцууллаа.

 

Эх сурвалж: МҮХАҮТ

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу