ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА

Засгийн газрын хуралдаан өнөөдөр 8:00 цагт эхэлсэн байна.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр батлах, идлэг шонхор шувууг ашиг олох зорилгоор гадаадад гаргахыг түр хугацаагаар хориглох, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг 23 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Уг нь долоо хоногийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг ч хугацааг наашлуулсан байна.

Хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг мэдээлэх болно.

 
 
 
 
 
Мэдээ таалагдсан бол лайк дарна уу