ХАВРЫН ЧУУЛГАНЫГ ХААНА

Өнөөдөр хаврын чуулган хаалтай хийхээр болжээ. Уг нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын хаврын чуулганы хугацааг энэ сарыг 10-ныг дуустал сунгах УИХ-ын даргын захирамж гараад байсан.

Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараагаар явуулах Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хүлээж авахаар болсон юм. Иймээс маргааш УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хааж, өндөрлүүлэх юм байна. Харин залгуулаад ээлжит бус чуулганыг нээхээр болжээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу