МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНАЛЫГ ХҮЛЭЭН АВЛАА

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг наадмын дараа хийх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэгвэл МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгийг  наадмын дараа  хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг  хэлэлцлээ. 

 Хурлаар  хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараа хийх Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авах шийдвэрийг гаргалаа.

Энэ талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  "Хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн чуулганыг 16-аас эхлэн явуулахаар шийдвэрлэлээ.  Наадмаас наана ажлын 5 өдөр ажлын дэд хэсгүүд, ТББ хороо хуралдана.  Зарчмын зөрүүтэй саналын хувьд 100 орчим санал гарсан. Эдгээрийг цэгцлэх, нэгтгэх  томъёолох гээд нэлээд их ажил бий. Тэдгээр ажлыг өнөө маргааш хоёр хийнэ. Хоёрдугаар хэлэлцүүлгийн нэгдсэн хуралдаан 16-20-ны хооронд явагдана. Хаврын ээлжит чуулганыг  энэ сарын 5-нд хаагаад ээлжит бус чуулганыг  мөн өдөр нээхээр тогтлоо. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг тасралтгүй байдлаар явах ёстой. Үүнийг ингэж шийдвэрлэлээ. 20-оос хойш  ард нийтийн санал асуулга явах эсэхийг шийдвэрлэнэ" гэсэн юм.

АРДЧИЛАЛ.МН

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу