Комик анимейшний уралдааны ялагчид тодорлоо

Комик анимейшний уралдааны ялагчид тодорч, Японд аялах эрхээр шагнууллаа Сэтгүүлч А.Наранцацрал Комикс ном,

Комик анимейшний уралдааны ялагчид тодорч, Японд аялах эрхээр шагнууллаа Сэтгүүлч А.Наранцацрал   Комикс ном, анимэйшн бүтээгч бүх насны уран бүтээлч, сонирхогчдын дунд зохион явуулсан "Монголын Анимейшн Комикс Манга Авардс" /МАКМА/ улсын анхдугаар уралдааны ялагчдыг өчигдөр Япон-Монголын төвд зарлалаа. Энэхүү үйл ажиллагаанд Японы Манга холбооны гишүүн, Азийн Манга Саммитийн гишүүн, Дижитал Манга холбооны гишүүн, Япон Улсын Гадаад хэргийн яамны Олон Улсын Манга Авардсын шүүгч нарын зөвлөлийн гишүүн, Алдарт мангачин Күрата Ёшими MAKMA‬ уралдаанд хүндэт зочноор уригдан лекц уншсан билээ. Авьяас чадвар, уран сэтгэмжээрээ өрсөлдсөн комик, анимейшн сонирхогч хүүхэд залуус, уран бүтээлчдэд Японд аялах эрхээр шагналаа. MAKMA -Анхдугаар уралдаанд нийт 102 бүтээл ирүүлснээс: Анимэйшн төрөлд-38 бүтээл Комик ном төрөлд-20 бүтээл Комик стрип төрөлд-44 бүтээл ирж, шүүгчид дүнгээ нэгтгэн шилдгийн ШИЛДГҮҮД тодорлоо. МАКМА уралдааны зохион байгуулагч "Нүүдлийн зурган өгүүлэмж" сангийн тэргүүн, уран бүтээлч Н.Эрдэнэбаяраас уралдааны үр дүнгийн талаар тодрууллаа: -Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс оролцогчдын ур чадвар хэрхэн дүгнэх вэ? -Уралдаанд маш өндөр чанартай бүтээлүүд ирлээ. Анх уаа зохион байгуулж байгаа гэдэг утгаар ойрын гурваас дөрвөн жилийн хугацаанд хийсэн бүтээлүүдийг оролцуулсан. Мөн бид бүх төрлийн анимейшнийг ирүүлэхийг хүссэн. Нийт ирж байгаа бүтээлүүдэд агуулга, сэдэв, сэдвийн гүйцэтгэл зэрэг үзүүлэлтүүдийг харж, контентын чиглэлээр мэргэшсэн мэргэжлийн баг бүрдүүлэн шүүлтээ хийсэн. Шүүгчдийн баг -Комик стрипт хайр гэдэг сэдэв өгсөн. Агуулгын хувьд оролцогчдын бүтээлүүд хэр сонирхол татаж байв? -Хүүхэд залуус олон өнцгөөс харж байгаа нь анзаарагдлаа. Тэр дотор чанартай бүтээл олон байсан. Комик стрипийн төрөлд хамгийн гол нь дөрвөн нүдний төгсгөлийн нүдэнд хамгийн гол хүнд өгөх гэж буй мессеж, богино хугацаанд сэтгэл хөдөлгөх, тэсэхгүй инээх мэдрэмжийг өгөх агуулга орж байх ёстой. Комик стрипт хамгийн богинохноор, хамгийн хурцаар, хамгийн ойлгомжтойгоор илэрхийлэх ёстой байдаг. Тэр ч утгаараа нарийн ширийн уран гоё зурахаас илүү тухайн гаргах гэж байгаа санаагаа зөв илэрхийлэх нь чухал. 30 МИНУТЫН КОМИК СТРИПИЙН УРАЛДААНД: Тусгай байрын шагнал А.Эмүүжин 46-р сургуулийн сурагч А.Эмүүжин: "Хүн спортод муу ч өөрийн сонирхлоор мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэдгийг энэ зургаараа илэрхийлэхийг зорьсон" гэлээ.

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу