С.БЯМБАЦОГТ, Х.НЯМБААТАР НАРЫГ БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГААР СОНГОЛОО

УИХ-ын Байнгын хороодын дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусч өнгөрсөн сараас эхлэн дарга нараа шинээр сонгож, заримыг нь улираан ажиллуулж байгаа. Харин Төрийн байгуулалт, Хуулль зүйн байнгын хороодын дарга нарын асуудал үлдээд байсан юм. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар тус хоёр Байнгын хорооны даргыг шинээр сонголоо. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хууль зүйн байнгын хорооны даргаар Х.Нямбаатарыг сонголоо.

 

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу