НӨАТ-ын сугалаанд баримтаа бүртгүүлэх нь багасчээ

Гааль татварын мэдээллийн төвөөс мэдээллэснээр, сүүлийн саруудад ebarimt.mn-д бүртгүүлэх баримтын тоо буурчээ. Анх баримт бүртгүүлж эхлэхэд аж ахуйн нэгж, байгууллагууд дунджаар 20 сая баримт хэвлэж, иргэд 10 сая орчмыг нь бүртгүүлдэг байсан аж.

Өнөөдрийн байдлаар аж ахуй нэгж, байгууллагууд сард 18-19 сая баримт хэвлэж, иргэд 6-7 сая баримт бүртгүүлж буй гэнэ. Татварын албан ёсны төлбөрийн баримтыг эцсийн хэрэглээндээ авсан иргэн буюу албан татвар төлөгч та НӨАТ-ын урамшуулалд хамрагдах боломжтой. Мөн урамшуулалд хамрагдахын тулд таebarimt.mn цахим хуудаст хандаж хэрэглэгчийн бүртгэлийг үүсгэх шаардлагатай юм.


Эх сурвалж www.wikimon.mn

Мэдээ таалагдсан бол лайк дарна уу